Мандал 4 Админ

Messenger

messenger_opener

Зураг түүх өгүүлнэ

СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Мандал сумын 4-р сургууль нь 2017 онд үүсэн байгуулагдсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын хамгийн отгон ерөнхий боловсролын сургууль юм. Нийт 42 бүлэг 1200 орчим сурагч 90 багш ажилчидтай бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш “Чанартай боловсрол – Гэрэлт ирээдүй” уриатайгаар, хүүхэд бүрийн хөгжил, багш бүрийн мэргэжлийн өсөлтийг дэмжин ажилласаар ирсэн. Бид эрүүл, аюулгүй, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж, сурагчдын мэдлэг чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьдог. Түүнчлэн сургалтын чанар, хүмүүжил төлөвшил, сургуулийн соёлд тогтвортой ахиц гаргахын төлөө хамтран ажиллаж байна. Цөөнгүй амжилт, олон сайхан бүтээлтэй манай хамт олон ирээдүйд илүү ихийг бүтээхээр зорьж байна.

Сургуулийн дуу

Панограмм